Эрасмус Мундус AREAS+ нь Зүүн Өмнөд Азийн 10 их дээд сургууль, Европын 10 дээд сургуулийн хамтарсан түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй төсөл юм. Европын оюутнууд Азиин сургуулиудад, Азийн оюутнууд Европын сургуулиудад суралцах бөгөөд МУИС-ийн бакалавр, магистрт суралцаж байгаа оюутан болон ажилтан, албан хаагчид европийн сургуулиудад тэтгэлгээр суралцах боломж нээлттэй ажээ. Энэ талаарх мэдээллийг ГХХАХ-ийн мэргэжилтнүүд өглөө. (Эрасмус Мундус AREAS+ хөтөлбөрийн тухай, төслийн зорилго, Ази, Европын их сургуулиуд, Европын гишүүн сургуулиуд, суралцах чиглэлүүд, хэн бүртгүүлж болох, нийт тэтгэлгийн тоо, хэмжээ, тэтгэлэгт хамрагдахад анхаарах зүйлс, бүрдүүлэх материал, хугацааны талаарх дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.)
Танилцуулга уулзалтын үеэр Дэлхийн шилдэг сургуулиудад суралцах боломж МУИС-ийн оюутнуудад байгааг онцолж, шаардлагатай бичиг баримтуудаа бүрдүүлэн, эртнээс хариуцлагатайгаар идэвхтэй хамрагдахыг зөвлөлөө. Тэтгэлэг хаагдах сүүлийн хугацаа 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тул амжиж бүртгүүлэхийг анхааруулж байна. Түүнчлэн материал бүрдүүлэлтийн явцад МУИС-ийн ГХХАХ-ийн мэргэжилтнүүдээс мэдээлэл зөвлөгөө авах, өмнөх жилийн оюутнуудын бүрдүүлсэн материалтай танилцаж болохыг нэмж хэлсэн юм. Асуух, лавлах зүйл гарвал AREAS хөтөлбөрийн зохицуулагч, МУИС-ийн ГХХАХ-ийн ахлах мэргэжилтэн Ш.Мэндбаяртай холбогдоно уу.
Утас: 317050 (AREAS хөтөлбөрийн талаар мэдээлэл авахаа хэлнэ)
Ажлын цаг: 09.00-18.00 (Даваа-Баасан)
Хөтөлбөрийн Европын талын зохицуулагч
Mrs. Bianca Buttiglionce
E-mail: areas@polito.it
Хөтөлбөрийн вэб хуудас: www.areas.polito.it