“Байгаль орчны танин мэдэхүйн хүлэмж”-ийн нээлт боллоо

Share Button

МУИС-ийн Экологийн боловсролын төв (ЭБТ) Германы Олон улсын шилжилт хөдөлгөөн, хөгжлийн төвийн дэмжлэгээр, ХБНГУ дахь Монголын академичдын холбоотой хамтран “Байгаль орчны сургалт, танин мэдэхүйн хүлэмж” төслийг энэ оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. ЭБТ-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, сургалтын шинэ хөтөлбөрүүдтэй болгох зорилго бүхий уг төсөл нь амжилттай хэрэгжиж, өчигдөр нээлтээ хийлээ.

11-07 019

 ЭБТ-ийн цэцгийн хүлэмжийг засварлах, бүрэн шиллэж, шинээр 10 өртөө байгуулах ажил биеллээ олж МУИС-ийн удирдлагууд, ЭБТ-ийн хамт олон, Байгаль эх лицей сургуулийн багш нарын төлөөлөл, сурагчид оролцож, төслийн үйл ажиллагаа болон хүлэмжийн тохижилт, сургалтын орчинтой танилцсан юм.

DSC_0179

DSC_0172

30 гаруй жилийн өмнө баригдсан, тусгаарлаглалт муудаж, дулааны алдагдал ихэссэн уг хүлэмжийг орчин үеийн технологи бүхий поликорбанат шилээр шиллэж, засаж тохижуулснаар жилийн турш ургамал ургах таатай нөхцөл бүрдсэнээс гадна хүлэмжинд түшиглэсэн танин мэдэхүйн сургалт явуулах орчин нөхцөл бүрдэж байгаа юм.

11-07 017

11-07 018

11-07 022

Хоёр зуун сая төгрөгний төсөвтэй энэхүү төслийн тал хувийг Германы Олон улсын шилжилт хөдөлгөөн, хөгжлийн төвөөс эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр буюу мөнгөн тусламж хэлбэрээр олгож үлдсэнийг нь Монголын академичдын холбоо болон Экологийн боловсролын төв өөрийн ажиллах хүч, бусад нөөц бололцоогоор санхүүжүүлэн ажиллаж байна.

DSC_0049

  Энэ өдөр төслийн санхүүжүүлэгч Германы Олон улсын шилжилт хөдөлгөөн, хөгжлийн төвийн хөтөлбөрийн дарга Др. Ралф Санфтенберг, Монголыг хариуцсан хөтөлбөрийн зохицуулагч Ева Синглер нар төслийн хэрэгжилттэй танилцсан. Тэд Герман улсад сурч мэдсэнээ эх орныхоо хөрсөнд буулгаж, байгууллагаа болон хамт олноо хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж буй, төслийн удирдагч Др.Р.Сүнжидмаа болон ЭБТ-ийн хамт олонд баяр хүргэж, энэ төсөл амжилттай, үлгэр дуурайл болохуйц төслийн нэг болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

Экологийн боловсролын төвд 90 гаруй сая төгрөгийн цэвэр хөрөнгө оруулалт оруулж буй уг төсөл 2015 оны 2 дугаар сарын 28 хүртэл хэрэгжинэ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар