Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.
-
МУИС-ийн 31 оюутан Голомт банкны тэтгэлэг хүртлээ– МУ-ын бизнесийн байгууллагуудаас анхлан Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулсан нь Голомт банк юм. Өдгөө 12 дахь жилдээ ирээдүйд эх орныхоо хөгжлийг түүчээлэх шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлсэд хөрөнгө оруулалт хийж байна. Жил бүр авьяас, эрдэм мэдлэг, сурах хүсэл эрмэлзлээрээ бусдаас ялгарч, манлайлсан 100 оюутан энэ боломжийг эдэлдэг. Тэдгээрээс энэ жилийн шилдэгт МУИС-ийн банк санхүү, бизнес, эрх зүй, улстөр, сэтгүүл зүйн ангийн 31 оюутан багтжээ. https://news.num.edu.mn/?p=21123
-
“Мөнхнасангийн Баянтөрийн эрдэм номын цагаан мөрөөр замнасан он жилүүд” бүтээл хэвлэгдэн гарлаа– Гавъяат багш, профессор Мөнхнасангийн Баянтөр нь хуучнаар ЗХУ-ын Москвагийн УИС-ийг эдийн засгийн газарзүйч мэргэжлээр 1961 онд төгсөж, 1961-1965 онд ЭЗДС-д багш, 1965-1977 онд МУИС-д багш, тэнхмийн эрхлэгчээр, 1977-1981 онд БНМАУ-ын СНЗ-ийн харьяа УДТДТМ-ийн боловсролын хороонд хэлтсийн дарга, 1981-2014 онд МУИС-д тэнхмийн эрхлэгч, багшаар ажиллажээ. http://www.num.edu.mn/getposts.htm?ptype=1&pid=7
- Судалгааны төслийн шалгаруулалт эхэллээ. https://news.num.edu.mn/?p=21137
-
МУИС-ийн оюутнууд аялангаа хичээлдээ хамрагдлаа- МУИС-ийн БТТ-ийн 2014-2015 оны хичээлийн жилийн хөтөлбөрт Явган аяллын хичээл багтсан билээ. Биеийн тамирын хичээл сонгосон 514 оюутан багш нарын хамт өнгөрсөн ням гарагт Богдхан уулын Жаргалантын амнаас МУИС-ийн сургалтын бааз хүртэлх 13 км-ийн газар аялж энэ удаагийн хичээлээ амжилттай зохион явууллаа. https://news.num.edu.mn/?p=21147
-
“Байгаль орчны танин мэдэхүйн хүлэмж”-ийн нээлт боллоо-МУИС-ийн Экологийн боловсролын төв (ЭБТ) Германы Олон улсын шилжилт хөдөлгөөн, хөгжлийн төвийн дэмжлэгээр, ХБНГУ дахь Монголын академичдын холбоотой хамтран “Байгаль орчны сургалт, танин мэдэхүйн хүлэмж” төслийг энэ оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. ЭБТ-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, сургалтын шинэ хөтөлбөрүүдтэй болгох зорилго бүхий уг төсөл нь амжилттай хэрэгжиж, нээлтээ хийлээ. https://news.num.edu.mn/?p=21203
- МУИС, ШУС, ХУС-ийн оюутнуудын дунд “Эрдэм шинжилгээ, илтгэл мэтгэлцээний аян” өрнөж байна.
- МУИС-н “TALENTED STUDENTS” клубээс “VOICE OF THE NUM” ковер дууны тэмцээний 1 дүгээр шатны шалгаруулалт боллоо.
- АНУ-ын Индиана их сургуулийн профессор К. Этвуд лекц уншлаа-МУИС-ийн ШУС-ийн Түүхийн тэнхимээс зохион байгуулдаг Их семинарын хүрээнд Индиана их сургуулийн профессор К.Этвуд (Ch. Atwood) “Нууц товчоо зохиогдсоны дараа: Юань гүрний үеийн улс тохинуулсан талаарх хоёр хэлний түүх бичлэг” (After the Secret History: Bilingual Histories of the Dynastic Founding in the Yuan Dynasty) сэдвээр 2014 оны XI сарын 13-нд МУИС-ийн Япон-Монгол төвд лекц уншлаа. http://www.num.edu.mn/getposts.htm?ptype=1&pid=1