МУИС-ийн ШУС-ийн Түүхийн тэнхимээс зохион байгуулдаг Их семинарын хүрээнд Индиана их сургуулийн профессор К.Этвуд (Ch. Atwood) “Нууц товчоо зохиогдсоны дараа: Юань гүрний үеийн улс тохинуулсан талаарх хоёр хэлний түүх бичлэг” (After the Secret History: Bilingual Histories of the Dynastic Founding in the Yuan Dynasty) сэдвээр 2014 оны XI сарын 13-нд МУИС-ийн Япон-Монгол төвд лекц уншлаа.
Профессор К.Этвуд “Эрдмийн хөтөлбөр” (AFP)-ийн шугамаар МУИС-ийн Түүхийн тэнхимд долоо хоногийн хугацаатай ажиллаа. Энэ хугацаандаа Түүхийн тэнхмийн хамт олонтой уулзаж, сургалтын хөтөлбөр, номын сан, хүний нөөц, тэнхимийн үйл ажиллагаатай танилцсан юм. МӨн багш нарын хичээлд суух, мэргэжилтүүд, докторын түвшний оюутнуудтай уулзах зэргээр сургалт, сургалтын агуулга, судалгааны тойм, заах арга барил түүний хөгжлийн асуудалд нэлээд ач холбогдол өгч ажилласан байна.