Эрдэм шинжилгээ, илтгэл мэтгэлцээний аян боллоо

Share Button

МУИС, ШУС, ХУС-ийн оюутнуудын дунд Эрдэм шинжилгээ, илтгэл мэтгэлцээний аян болж өндөрлөлөө. Оюутан залуусыг чөлөөтэй санал бодлоо илэрхийлэх чадварт дэмжлэг үзүүлэх, цаашлаад эрдэм шинжилгээний ажил, судалгаа шинжилгээ хийхэд нь зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх зорилгоор энэхүү аяныг өрнүүлжээ. Өөрийгөө нээж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрдэм шинжилгээний ажлын талаар мэдлэг, мэдээлэл авах, өөртөө итгэлтэй байж, дуу хоолойгоо хүргэдэг зэргээр өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй оюутнуудын дунд зохиогджээ. Аяны хүрээнд “Өөрийгөө хэрхэн нээх вэ”, “Судалгааны эхний алхам”, “Сонирхолтой илтгэл” лекциүдийг багш мэргэжилтнүүд тавьж, “МУИС-д оюутан миний оролцоо” сэдэвт илтгэлийн тэмцээн болсон юм.

10799617_372396612919849_744007079_n
      “Өөрийгөө хэрхэн нээх вэ?” лекци, Хувь хүний хөгжлийн институтийн захирал, сэтгэлзүйч Н.Алтанцэцэг
10805236_372397619586415_1166171367_n
“Сонирхолтой илтгэл” лекци

Илтгэлийн тэмцээнд нийт 20 гаруй илгэгч оролцсоноос, шинэлэг санаа, илтгэх ур чадвар зэрэг үзүүлэлтээр дараах оюутнууд эхний байруудад шалгарчээ.

10808210_372398892919621_186073613_n
“Гутгаар байр” Б.Дулам
10799304_372399629586214_1516537593_n
“Дэд байр” Э.Сундуй
10437157_372400226252821_440072880_n
“Тэргүүн байр” Б.Батхүслэн

Аянд идэвхтэй оролцсон нийт оюутнууд болон зохион байгуулсан тус сургуулийн оюутны зөвлөлийн хамт олондоо сурлага хөдөлмөрийн амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар