Доктор (Ph.D), профессор, гавьяат багш М.Баянтөрт хүндэтгэл үзүүлэх, газарзүйн чиглэлээр суралцдаг оюутан залуусын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг урамшуулах, цаашид судалгаа шинжилгээ хийх, урам зоригийг нь нэмэгдүүлэх, хичээл сургалтаар болон дадлагаар олж авсан мэдлэгийг нь баталгаажуулах, оюутнуудын илтгэх чадварыг сайжруулах зорилго бүхий хурал 2014 оны 11 сарын 15-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Газарзүйн тэнхмийн хамт олон, шавь нараас нь санаачлан 2 дахь удаагаа зохион байгуулсан байна.
Энэхүү хуралд нийтдээ МУИС, МУБИС-ийн 14 оюутан илтгэл хэлэлцүүлснээс дараах байруудыг эзэлжээ.
Хуралд МУБИС-ийн эрдэмтэн багш нар, Геоэкологийн хүрээлэнгийн проф. Д.Даш, МУИС-ийн геологийн салбарын багш нар болон М.Баянтөр багшийн үе үеийн шавь нар нь ирж хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү хурлын үеэр газарзүйн салбарын багш нарын бүтээлийн үзэсгэлэнд 150 орчим бүтээл тавигдлаа.
Нийт оролцсон оюутнууд, судалгааны ажлын удирдагч багш нарт болон гавьяат багш М.Баянтөрийн үе үеийн шавь нарт талархал илэрхийлж, ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.