АНТРОПОЛОГИ-АРХЕОЛОГИЙН ТЭНХМИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Share Button

МУИС, ШУС, Нийгмийн Ухааны Салбарын Антропологи-Археологийн тэнхмийн хөтөлбөр сурталчлах өдөрлөг, дадлагын тайлангийн хурал 2014.11.18-нд МУИС-ийн хичээлийн II байранд амжилттай болж өндөрлөлөө. Үйл ажиллагаанд тус тэнхимтэй хамтран ажилладаг байгууллагуудыг төлөөлж ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч доктор Ч.Амартүвшин, Түүхийн хүрээлэнгийн Нийгэм-Соёлын Антропологийн секторын эрдэм шинжилгээний ажилтан доктор, дрофессор Г.Цэрэнханд нар оролцсон юм.

10801721_10152834974972095_8233611235564990481_nАнтропологи-Археологийн салбарт суралцаж буй оюутнуудын үйлдвэрлэлийн дадлага болон 2013-14 онд оролцож ажилласан экспедицийн судалгааны үр дүнг Археологи-Антропологийн хөтөлбөрийн IV ангийн оюутан Б.Баттулга, Н.Отгонтамир, III ангийн оюутан Б.Амгаланбаатар, Ш.Алтансоёмбо нар, Нийгэм-соёлын антропологийн хөтөлбөрийн IV ангийн оюутан С.Мижид, Б.Нямдаваа, III ангийн оюутан Х.Магмарсүрэн нар хэлэлцүүллээ. 

10734138_10152834978302095_4401683191545258099_nЭнэ үеэр тус салбарын оюутнуудын оролцож ажилласан судалгааны үр дүнгээ танилцуулсан үзэсгэлэн зохион байгуулж, археологийн олдвор цэвэрлэх, антропологийн хэмжилт хийх үзүүлэн сургалтыг зохион явуулсан.

10348358_10152834976677095_8643836250467462909_n

10410640_10152834976132095_2942003422024901158_nМөн ШУ-ны доктор, зөвлөх профессор Д.Түмэн, Доктор, профессор Д.Бум-Очир, доктор, дэд профессор Ц.Цэцэгжаргал нар оюутнуудад шинэчилсэн хөтөлбөрийн талаар лекц уншихын зэрэгцээ, хэрэглэх сурах бичиг, гарын авлагыг оюутнуудад танилцуулж багш нарын бүтээлийн үзэсгэлэнг толилуулсан байна. 

10013789_10152834977722095_448411459972805011_n

10401875_10152834976987095_714591652106258243_nИрэх долоо хоногт МУИС-ийн хичээлийн байруудад тус тэнхмийг танилцуулсан постеруудыг байршуулж, 2014 онд МУИС-д элсэгчдэд танилцуулгыг тараахаар болов.

10805699_10152834976552095_3861483014518594851_n

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар