МУИС-ийн баг “Тоон ертөнц-2014” олимпиадад түрүүллээ

Share Button

ХААИС-ийн Газрын менежмент, ландшафтны архитектурын тэнхим болон Ланд лимит, Ланд клуб хамтран “Тоон ертөнц-2014” сэдэвт газарзүйн мэдээллийн систем-зайнаас тандан судлалын улсын хоёр дахь олимпиадыг 2014 оны 11 сарын 12-ноос 17-ны өдрүүдэд  зохион явууллаа.

Screenshot - 14.11.20 , 14_35_40

Олимпиадад МУИС, ХААИС, ШУТИС, МУБИС, МҮИС, ХУИС-ийн 13 баг оролцсоноос МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн “Антарес” баг Тэргүүн байр, ХААИС-ийн “Ланд лимит” баг Дэд байр, “ХААИС” баг Гуравдугаар байрт шалгарчээ. “Антарес” багийн “Байгаль орчны зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн систем”-ийн 4-р түвшний оюутан О.Амартөр, 3-р түвшний оюутан Л.Отгонбаяр, Г.Төгөлдөр нартаа сурлагын өндөр амжилт хүсье.

Дашрамд дуулгахад 2013 оны анхдугаар олимпиадыг Монголын Геомэдээлэлзүй Судлаачдын Холбоо санаачлан МУИС-ийн Газарзүйн сургуулийн Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын сургалт судалгааны лабораториос зохион байгуулсан бол ирэх жил ШУТИС хариуцах ажээ.