“GIS day 2014” боллоо

Share Button

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Газарзүйн тэнхимийн “Газарзүйн мэдээллийн систем-зайнаас тандан судлалын сургалт, судалгааны лаборатори нь 2010 оноос эхлэн жил Олон улсын Газарзүйн мэдээллийн системийн  өдөр “GIS day”-г тэмдэглэдэг. 2014 оны 11 сарын 19-нд энэ өдрийг мэргэжил сурталтчлах өдөрлөг хэлбэрээр зохион байгууллаа.

Screenshot - 14.11.20 , 14_53_09 Өдөрлөг нь Мэдээлэл технологийн үндэсний паркад олон нийтэд нээлттэйгээр, мөн МУИС хичээлийн 7-р байранд оюутануудад зориулан “Байгаль орчны зайнаас тандан судлал” мэргэжлийн хөтөлбөрийг танилцуулах гэсэн 2 хэсгээс бүрдсэн байна.

Screenshot - 14.11.20 , 14_52_14Төгсөгчид өөрсдийн эрхэлж буй ажил үүргийн тухай сонирхолтой илтгэл тавихын зэрэгцээ нисгэгчгүй нисэх аппарат (UAV) авчиран нислэг  хийлгэж аппаратад буусан зураглалын видеог ороцогчдод үзүүлсэн нь тэдэнд ихэд таашагдлаа.

Screenshot - 14.11.20 , 14_54_19

Мөн оюутнууд өөрсдийн бүтээлээсээ танилцуулж GIS day-ийн уламжлал болсон бялууг задалжээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар