Хуульчийн мэргэжлийн шалгалтад МУИС-ийн төгсөгчид давамгайллаа

Share Button

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтоодог шалгалт бол Хуульчийн мэргэжлийн шалгалт юм. Өнмөх хуульчийн сонгон шалгаруулалт гэсэн нэршлийг Хуульчийн мэргэжлийн шалгалт гэж өөрчилжээ. Хууль зүйн сайдын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар батлагдсан журмын дагуу 11 дүгээр сарын 12-14 хооронд амжилттай зохион явууллаа. Энэ жилийн хувьд  анх удаа олон тооны оролцогчтойгоор нэгэн зэрэг цахим хэлбэрээр авагдсанаараа онцлог болсон байна. 1506 эрх зүйч шалгалтад оролцсоноос 312 нь 70 хувиас дээш үнэлгээ авч тэнцжээ. Үүний 53 хувь буюу 165 нь МУИС-ийн төгсөгчид байлаа. Өмнөх жилүүдэд мянга хүрэхгүй эрх зүйч шалгагдаж байсан бол энэ жил оролцогчдын тоо эрс нэмэгдсэн нь өмнөх 2 жил энэ шалгалт авагдаагүйтэй холбоотой ажээ. Дээд оноог авсан оролцогч 95,8 хувийн биелэлтийг үзүүлсэн байна.

11ccdc67981a05c2big

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар