РЕКТОРАТЫН МЭДЭЭ

Share Button

news-img2014-2015 оны хичээлийн жил-МУИС-ийн Судалгааг дэмжих жил

Өнгөрсөн хичээлийн жилд МУИС-ийн сургалт, судалгааны орчинг сайжруулахад хийгдсэн улсын төсвийн хөрөнгө оруулалт өмнөх онуудтай харьцуулахад эрс нэмэгдсэнтэй холбогдуулан 2014-2015 оны хичээлийн жилийг МУИС судалгааг дэмжих жил болгож, төсвийн тодотголоор 800 сая төгрөгийг судалгаанд зарцуулахаар Удирдах зөвлөл баталсан билээ. Удирдах зөвлөлийн энэ шийдвэрийн дагуу 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ректоратын хурлаар “Судалгааг дэмжих жилийн санхүүжилтийг зарцуулах түр журам”-ын төслийг хэлэлцэж, ректоратын зөвлөлийн гишүүдийн гаргасан саналуудыг тусган захирлын тушаалаар батлахаар шийдвэрлэв. Судалгааны жилийн санхүүжилтийг профессор, дэд профессор нарт судалгааны зардал олгох, Залуу судлаачдын салбар дундын судалгааны багт грант олгох, Өндөр түвшний судалгааны үр дүнг санхүүжүүлэх, Мэргэжлийн сэтгүүлийг дэмжих чиглэлд зарцуулахаар тогтлоо. Энэ нь МУИС-ийн судалгааны их сургууль болох стратеги зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд хийж буй анхны томоохон алхам болно хэмээн үзэж байна. Захирлын тушаалаар батлагдсан түр журмыг 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөрт багтаан сургуулийн цахим хуудсанд байршуулж та бүхэнд хүргэх болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар