Монгол Улсын Их Сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.
- АНУ-ын Индиана их сургуулийн профессор К. Этвуд лекц уншлаа–МУИС-ийн ШУС-ийн Түүхийн тэнхимээс зохион байгуулдаг Их семинарын хүрээнд Индиана их сургуулийн профессор К.Этвуд (Ch. Atwood) “Нууц товчоо зохиогдсоны дараа: Юань гүрний үеийн улс тохинуулсан талаарх хоёр хэлний түүх бичлэг” (After the Secret History: Bilingual Histories of the Dynastic Founding in the Yuan Dynasty) сэдвээр 2014 оны XI сарын 13-нд МУИС-ийн Япон-Монгол төвд лекц уншлаа. https://news.num.edu.mn/?p=21229
-
“ФИЗИКЧДИЙН ҮНДЭСНИЙ II ФОРУМ” боллоо–Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэн, Монголын Физикийн Нийгэмлэг, их дээд сургуулиуд, аж ахуйн нэгж, үе үеийн физикчидтэйгээ хамтран “ФИЗИКЧДИЙН ҮНДЭСНИЙ II ФОРУМ”-ийг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд зохион явууллаа. https://news.num.edu.mn/?p=21291
-
АНТРОПОЛОГИ-АРХЕОЛОГИЙН ТЭНХМИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО-МУИС, ШУС, Нийгмийн Ухааны Салбарын Антропологи-Археологийн тэнхмийн хөтөлбөр сурталчлах өдөрлөг, дадлагын тайлангийн хурал 2014.11.18-нд МУИС-ийн хичээлийн II байранд амжилттай болж өндөрлөлөө. https://news.num.edu.mn/?p=21301
-
XIII ЗУУНЫ МОНГОЛЫН ИХ ХААДЫН ШҮНШИГЛЭСЭН ДАРАГДМАЛ ЭРДЭНЭС ХАРХОРУМООС ОЛДЛОО-Монгол-Германы археологичдын хамтарсан “Орхон” экспедицээс өнөөдөр 2014 оны 11 сарын 19-нд Үндэсний мэдээллийн төвд “XIII зууны Монголын их хаадын шүншиглэсэн дарагдмал эрдэнэс Хархорумоос олдлоо” сэдвээр мэдээлэл хийлээ. https://news.num.edu.mn/?p=21319
-
МУИС-ийн баг “Тоон ертөнц-2014” олимпиадад түрүүллээ-ААИС-ийн Газрын менежмент, ландшафтны архитектурын тэнхим болон Ланд лимит, Ланд клуб хамтран “Тоон ертөнц-2014” сэдэвт газарзүйн мэдээллийн систем-зайнаас тандан судлалын улсын хоёр дахь олимпиадыг 2014 оны 11 сарын 12-ноос 17-ны өдрүүдэд зохион явууллаа. https://news.num.edu.mn/?p=21340
-
“GIS day 2014″ боллоо-МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Газарзүйн тэнхимийн “Газарзүйн мэдээллийн систем-зайнаас тандан судлалын сургалт, судалгааны лаборатори нь 2010 оноос эхлэн жил Олон улсын Газарзүйн мэдээллийн системийн өдөр “GIS day”-г тэмдэглэдэг. 2014 оны 11 сарын 19-нд энэ өдрийг мэргэжил сурталчлах өдөрлөг хэлбэрээр зохион байгууллаа.
-
МУИС Баруун Вашингтоны Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа– Баруун Вашингтоны Их Сургуулийн захирал Брьюс Шепард тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д айчилж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хоёр сургуулийн төлөөлөгчдийн уулзалт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, тодорхой санал солилцсон чиглэлүүдэд хамтран ажиллахаар тохиролцсоны баталгаа болгож ийнхүү албан ёсны гэрээ байгуулсан юм. https://news.num.edu.mn/?p=21406