МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийн хүрээнд маркетингийн хөтөлбөрийн эрдэм шинжилгээний бага хурал 2014 оны 11-р сарын 21-ний өдөр МУИС-ийн хичээлийн VIII байранд амжилттай болж өндөрлөлөө.
МУИС-д суралцдаг оюутан залуусын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг урамшуулах, цаашид судалгаа шинжилгээ хийх урам зоригийг нэмэгдүүлэх, онол болон дадлагаар олж авсан мэдлэгийг баталгаажуулах, оюутны илтгэх чадварыг сайжруулах зорилготойгоор энэ хурлыг зохион байгуулсан билээ.
Хуралд нийт 16 илтгэл хэлэлцүүлснээс “Банк бус санхүүгийн байгууллагын Маркетинг-д WОМ-н загварыг үр ашигтай ашиглах” сэдвээр маркетингийн IV ангийн оюутан У.Бат-Амгалан, М.Цэдэн-Иш, Н.Энхтулга нар тэргүүн байр, “Жуулчдын сэтгэл ханамжийг оновчтой тодорхойлох судалгааны загвар” сэдвээр ОУХМ III ангийн оюутан Т.Болортунгалаг, Маркетингийн III ангийн оюутан Э.Нямдэлгэр нар хоёрдугаар байр “МУИС-ийн оюутнуудын сэтгэл ханамжийн судалгаа” сэдвээр БСС-II ангийн оюутан Ж.Намуунзул гуравдугаар байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Маркетингийн хөтөлбөрийн эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл хэлэлцүүлсэн бүх илтгэгч оюутнууддаа эрдмийн их амжилтыг хүсэн ерөөе.