МУИС-ийн багш, оюутнууд “Амьдрах ухаан” төвд ном хандивлалаа

Share Button

МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын  тэнхмийн багш оюутнууд  “Орон гэргүй иргэдтэй ажиллах нийгмийн ажил” хичээлийн хүрээнд “Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн тусгай төвд ном сэтгүүл, өвлийн дулаан хувцас хандивлалаа. 

DSCN2760

Тус тэнхмийн харьяа Социологи, Нийгмийн ажил мэргэжлээр сурч байгаа нийт оюутнууд ном, сэтгүүл хандивлах сайн санааны үйлсэд идэвхтэй оролцож нийт 100 сэтгүүл, 150 гаруй ном  цуглуулжээ. Үүнийг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нийгмийн ажилтны 3, 4-р ангийн оюутнууд болох Нинжбадгар, Биндэръяа, Замбага, Зол-Эрдэнэ, Тэмүүлэн, Дашбаатар нарын төлөөлөл тус төвд амьдарч байгаа хүмүүст бэлэглэсэн байна. Тэд энэхүү үйл явдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж хандивыг баяртайгаар хүлээн авлаа. 

DSCN2799

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар