Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Энх-Орчлон дээд сургуультай хамтран 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Монголын Хүүхдийн ордноо “Нийгмийн ажилтан” бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Дэвжээ” тэмцээнийг амжилттай зохион явууллаа.
ШУТИС, МУБИС, АШУҮИС, Газарчин дээд сургууль, Орхон дээд сургууль, Энх-Орчлон дээд сургууль, Утга зохиол, нийгмийн ажлын дээд сургуулийн нийт 9 баг оролцож авьяас чадвар, мэдлэгээ сорин өрсөлдсөнөөс МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхмийн оюутнууд Гуравдугаар байр эзэлсэн байна. Амжилттай оролцсон оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.