МУИС-ийн багш нарын аварга шалгаруулах 5 дахь удаагийн “МBM CUP-2014” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Багш ажилчдын спорт тоглоомын ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцуулах, шинэ бүтцээр нэгдсэн хамт олныг нэгтгэх, БАСБ наадмын сорилго болгох зорилгын дор бүрэлдэхүүн, салбар сургуулиуд болон урилгаар оролцож буй УБС-ийн хооронд 11 дүгээр сарын 21-ээс 24-ний өдрүүдэд зохиогдсон юм.
Тэмцээний сүүлийн өдөр ШУС, ХШУС, БС болон УБС-ийн Найзууд багууд эхний гурван байрын төлөө тоглосноос 3-р байрт Бизнесийн сургуулийн баг, 2-р байрт ХШУИС-ийн баг, Тэргүүн байрт Найзууд баг тус тус шалгарлаа.
Тэргүүн байрын төлөөх тоглолт-Фото агшнууд