“МУИС-ийн судалгааг дэмжих жилийн санхүүжилтийн түр журам” батлагдлаа

Share Button

news-imgМУИС-ийн захирлын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/376 дугаар тушаалаар батлагдсан “Судалгааг дэмжих жилийн санхүүжилтийн түр журам”-ын цахим хувилбарыг та бүхэнд хүргэж байна. МУИС 2014-2015 оны хичээлийн жилийг судалгааг дэмжих жил болгон зарлаж, 800 сая төгрөгийг төсөвтөө тусгасан билээ. Профессор, дэд профессор нарт судалгааны зардал олгох, Залуу судлаачдын салбар дундын судалгааны багт грант олгох, Мэргэжлийн сэтгүүлийг дэмжих, Өндөр түвшний судалгааны төслийг санхүүжүүлэх зэрэгт судалгааны жилийн санхүүжилтийг зарцуулах юм. Энэ түр журамтай сайтар танилцан, та бүхнийг өөрсдийн төслийн саналаа ирүүлнэ гэдэгт найдаж байна. Журамтай энд дарж танилцана уу.

Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар