УУАХЯамны захиалгаар МУИС, ШУС-ийн Геологи, геофизикийн тэнхмийн судлаач багш нар, Геологийн судалгааны төвтэй хамтарч Гео-мэдээллийн сан төслийн “Монгол орны 1:1000000 хураангуйлалтай Геоморфологийн зураг зохиох” дэд төслийн анхны хэлэлцүүлэг семинарыг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион явууллаа.
Хэлэлцүүлэгт УУЭХЯ, АМГ, ШУА-ийн ГЭБХ, Газарзүйн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, МУБИС, эрдэмтэн судлаачид, геологичдийн төлөөлөл нийт 32 хүн оролцсон байна. Дэд төслийн эрдэм шинжилгээний удирдагч док. Б.Бат, Х.Уламбадрах нар хэлэлцүүлгийн удирдан явуулсан бөгөөд цаашид энэ төслийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлын чиглэл, удирдлага зохион байгуулалтын талаар зөвлөмж, дүгнэлтийг гаргасан үр дүн бүхий хэлэлцүүлэг болжээ.
Уг төслийн ажил 2014 оны 7 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Монгол орны төдийгүй бүс нутгийн хэмжээнд хийгдэж байгаа томоохон сэдэвчилсэн ажил юм. 2017 онд үр дүнгээ хүлээлгэж өгөх энэхүү төсөл нь 1970-аад оны үед хуучны ЗХУ-ын геологичдийн нэр бүхий судалгааны ажил, зохиогдсон зургаас хэмжээ, онол-агуулгын хувьд шинэлэг, үндэсний судлаач эрдэмтдийн бүтээл, оролцоог хангасан, шинжлэх ухааны судалгааны шинэ арга, аргачлал дээр тулгуурласан байна.