МУИС-ийн Оюутны Холбоо, Оюутан Конгрессийн Гадаад Харилцаа Хэвлэл Мэдээллийн Албаны хамт олон Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан МУИС-ийн нийт оюутнуудынхаа дунд 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Алтан Хонх тэмцээнийг зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаанд МУИС-ийн нийт 220 гаруй оюутан залуус оролцсоноос авхаалж самбаа оюун ухаанаараа манлайлж, МУИС-ийн ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН 1-р түвшний оюутан П.Лхамсүрэн ялагчаар тодорсон байна. Оролцсон бүх оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсч, оюун ухааныхаа мэлмийг үргэлж тэлж явахыг хүсэн ерөөе.