МУИС-ийн 15 оюутан Мицубиши корпорацийн тэтгэлгийг гардан авлаа

Share Button

МУИС-ийн 15 оюутан “MITSUBISHI CORPORATION INTERNATIONAL SCHOLARSHIP” хөтөлбөрийн тэтгэлэгийг гардан авлаа. Тэтгэлэг гардуулах ёслол 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр болж Мицүбиши Корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал ноён Ёшино Хидэнори, МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга Ч.Ундрам, Оюутанд үйлчлэх төвийн ахлах мэргэжилтэн Б.Энхжаргал нар тэтгэлгийг гардуулан өглөө. 

IMG_4920

Энэ жил МУИС-ийн 126 оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргаснаас сурлагын үнэлгээний голч дүн, амжилттай суралцахад нь санхүүгийн дэмжлэг шаардлагатай байх мөн эрдэм шинжилгээний хурал, нийгмийн ажил, спорт, урлаг соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог зэрэг үзүүлэлтүүдээр нэр бүхий 15 оюутан шалгарч, тэтгэлгийн эздээр тодорсон юм. 

IMG_4917 IMG_4916

Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн билээ. Харин Монголын залуучуудын боловсролд хувь нэмэр оруулах үүднээс энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг 2011 оноос хойш МУИС-д хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр 4 дэх жилтэйгээ золгож байна. 

Татах (DOCX, 16KB)

Mitsubishi_Corporation.svg

Мицубиши Корпораци нь Японд төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай бөгөөд Байгаль орчин, дэд бүтцийн бизнес, Аж үйлдвэрийн санхүүгийн бизнес, Энергийн бизнес, Металл, Тоног төхөөрөмж, Хими, Ахуйн аж үйлдвэрийн гэсэн 7 группээрээ дамжуулан өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж, гадаад худалдаагаар зогсохгүй бизнесийн хамтрагчидтайгаа хамтран дэлхийн өнцөг булан бүрт бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулж байна. 2010 онд Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Монгол улсын санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт хийснээс гадна дэд бүтэц болон уул уурхайн төслийг амжилттай хэрэгжүүлж байгааг дэлхийд тэргүүлэгч корпорациудын нэг юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар