МУИС-ийн оюутнууд “Хотын соёл ба залуучууд” сэдэвт уулзалт сургалтад оролцлоо

Share Button

МУИС-ийн оюутнууд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Хотын соёл ба залуучууд” сэдэвт уулзалт сургалтад хамрагдлаа. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хотын түүх, төлөвлөлт, хэтийн төлөвийн тухай ойлголт өгөх, хотын соёлд суралцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талаар мэдээлэл, арга зүйн зөвлөгөө, өгөх харилцан мэдээлэл солилцох, зайлшгүй мэдэх анхан шатны эрх зүйн мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд зорилго дор оюутан залуусыг нэгтгэсэн үр дүнтэй үйл явдал болсон юм.

10848033_579919145472638_1551390151576880610_n
Арга хэмжээнд МУИС, ШУТИС, АШУҮИС, “Хэл Иргэншил” Дээд Сургууль,“Чингис хаан” Дээд Сургуулиудын нийт 150 оюутан залуус хамрагдаж, “ Улаанбаатар хотын түүх”, Хот төлөвлөлт, хотын ирээдүй”, “Хотын дүрэм журам”, “Хотын соёл”, 21-р зууны залуучуудын сэтгэл зүй гэсэн сэдвүүдээр мэдээлэл хийсэн байна. 

10350329_495100897299453_6316564778364913529_n
Энэ үер НХХ-ийн дарга С.Сайнбаяр, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Хэв журмын ахлах ажилтан, ахмад Б.Алтанзул, Нийслэлийн Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Очбаяр, Нийслэлийн Соёл Урлагийн газрын Урлаг, уран сайхны хэлтсийн дарга М.Мөнхсайхан, Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Н.Дэлгэрмэнд нар болон холбогдох мэргэжилтнүүд оролцож оюутан залууст мэдээлэл өг
ч тэдний үзэл бодлыг сонсон чөлөөт ярилцлага өрнүүлжээ.

10850215_495101017299441_815374977211512797_n

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар