Энэ оны 12-р сарын 13-нд МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхим, Оюутны World клубээс Газарзүйн оюутны III олимпиадыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү олимпиад нь анхлан 2010 онд Академич, ШУ-ы доктор Д.Доржготов багшийн нэрэмжит болон зохиогдож байжээ. Түүнээс хойш 2012, 2014 онуудад Газарзүйн тэнхим, World клубээс оюутнуудын мэдлэг чадварыг сорих, хичээл сургалтаар олж авсан мэдлэгийг гүнзгийрүүлэх, газарзүйн шинжлэх ухааныг сурталчлах зорилго дор болж ирлээ.
Энэ удаагийн олимпиадад мэргэжлийн ангилалд МУИС, МУБИС-ийн газарзүй, газарзүй-байгаль шинжлэлийн багшийн мэргэжлээр суралцдаг 32 оюутан, Сонирхогчийн ангилалд МУИС, МУБИС, ШУТИС, МҮИС, ХИС, Газарчин дээд сургууль, Их засаг, МУИС-ийн Байгаль эх лицей гэсэн сургуулиудаас нийт 78 оролцогч нийтдээ 110 оролцогч оюун ухаанаа сорьжээ.
Мэргэжлийн ангилалд:
Тэргүүн байрт МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхмийн газарзүйн 4-р ангийн оюутан Ө.Бямбасүрэн,
2-р байрт МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхмийн газарзүйн 4-р ангийн оюутан Х.Лхагважав,
3-р байрт МУБИС-ийн МБУС-ийн газарзүй-аялал жуулчлалын ангийн оюутан Г.Пунсалмаа нар шалгарчээ.
Сонирхогчийн ангилалд:
Тэргүүн байрт Монголын Үндэсний Их сургуулийн Археологийн ангийн оюутан М.Адъяабазар,
2-р байрт МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхмийн Хот ба бүс нутаг төлөвлөлтийн 4-р ангийн оюутан Б.Амарсанаа,
3-р байрт МУИС-ийн ШУС-ийн НУС-ын боловсрол судлалын 4-р ангийн оюутан О.Энхсайхан нар шалгарчээ. Нийт оролцогч оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.