2014 оны 12 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд МУИС-ийн бүрэлдэхүүн таван сургууль дээр номын сангийн өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Өдөрлөгөөр номын сангийн шинэ журмаар батлагдсан ном бүрдүүлэх журам, номын сангийн үйлчилгээний журмуудыг эрдэмтэн багш, судлаачид болон оюутнуудад танилцуулсан байна. Мөн түүнчлэн номын сангийн уншигчийн үнэмлэх шинээр нээх, түр хугацаагаар ном авах, эрхээ хаалгасан уншигчдын эрхийг сэргээх, шинэ номын үзэсгэлэн болон номзүйн мэдээлэл, лавлагааг өгч ажиллажээ.