МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төвөөс 2014 оны 12 дугаар сарын 16-нд “ЭНТРЕПРЕНЁРШИПЫН ТУХАЙ ЯРИЛЦЛАГА” уулзалтыг зохион байгууллаа.
“ЭНТРЕПРЕНЁРШИПЫН ТУХАЙ ЯРИЛЦЛАГА” нь МУИС-ийн Бизнесийн сургууль барууны их сургуулиудын бизнесийн сургууль, энтрепренёршипын төвүүдийн зохион байгуулдаг уламжлал, хэлбэрээр, энтрепренёршипын чиглэлээр ажиллаж буй нэр хүндтэй хүмүүсээр оюутнууддаа мэдлэг, туршлага хуваалцуулах чиглэлээр зохион байгуулах сар бүрийн уулзалт юм.
“ЭНТРЕПРЕНЁРШИПЫН ТУХАЙ ЯРИЛЦЛАГА” анхны уулзалтанд АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга, ноён Дэйвид Уайш (David Wyche), МТҮП-ийн зөвлөх, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, доктор, дэд профессор Ц. Түвшинтөр нар оролцож “АНУ дахь энтрепренёршипын хөгжилт”, “Оюутнууд энтрепренёр болох арга замууд” сэдвээр ярилцлаа.
Тусуулзалтанд МУИС-ийн Бизнесийн сургуулийн 30 гаруй оюутан оролцож, энтрепренёршипын талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.