МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилийн Бакалаврын эрдэм шинжилгээний хурал 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдаж нийт 22 оюутан оролцлоо.
Үүнээс Нийтийн удирдлагын хөтөлбөрийн 3 дугаар түвшний оюутан Ж.Ундрам, Б.Нарангарав нар “Иргэдийн оролцоог цахимжуулах нь” сэдэвт илтгэлээр 1-р байр, Олон улсын эдийн засгийн харилцааны 3 дугаар түвшнийоюутан З.Дөлгөөнзул, Ш.Нандин-Эрдэнэ нар “Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсүүдэд тулгамдаж буй асуудлууд,шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлээр 2-р байр, Олон улсын харилцааны 3 дугаар түвшнийоюутан Т.Цогтжавхлан “Төв Ази дахь гадаад орчны нөлөөлөл” сэдвээр илтгэл хэлэлцүүлж 3-р байрыг тус тус эзэлжээ.
Тус хурлыг Стратеги Судлалын Хүрээлэнгийн Европын секторын эрхлэгч Д.Мөнхтөр, ССХ-ийн Зүүн Хойд Азийн секторын эрхлэгч Н.Доржсүрэн, Олон улс судлалын хүрээлэнгийн доктор Д.Золбоо, БСШУЯ-ны ГХАХ-ийн мэргэжилтэн О.Оюунбилэг нар шүүжээ. Шагнал гардуулсны дараагаар шүүгчид маань оюутнуудад судалгаа, шинжилгээний талаар үнэтэй зөвлөгөө өгч, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүссэнээр тус хурал өндөрлөсөн юм.