2014-2015 оны хичээлийн жил-СУДАЛГААГ ДЭМЖИХ ЖИЛ

Share Button

news-imgБагш, судлаачид 62 төслийн санал ирүүлэв.

МУИС 2014-2015 оны хичээлийн жилийг судалгааг дэмжих жил болгож, “Судалгааг дэмжих жилийн санхүүжилтийн түр журам” баталж, зарласны дагуу манай багш, судлаачид Өндөр түвшний судалгааны 28; Салбар дундын залуу судлаачдын багт олгох грантын 23; Мэргэжлийн сэтгүүлийг дэмжих санхүүжилтийн 11, нийт 62 төслийн санал ирүүлсэн байна. Түр журам ёсоор Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал, бүрэлдэхүүн сургуулийн захирал, салбарын дэд захирал нараас бүрдэх сонгон шалгаруулах комисс ажиллаж, 2014 оны 12 дугаар сарын 25-ны дотор багтаан сонгон шалгаруулалтыг явуулж, үр дүнг төслийн удирдагч нарт мэдээлэх болно. Төслийн санал ирүүлж, МУИС-ийн судалгааны чадавхийг дээшлүүлэхийн төлөө хүчин зүтгэж буй багш, судлаач нартаа талархал илэрхийлье.

Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар