Монгол Улсын Их Сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.
-
Магистр, докторын элсэлтийн бүртгэл эхэллээ– Онлайн бүртгэл 1 дүгээр сарын 10-ыг хүртэл явагдана. https://news.num.edu.mn/?p=22006
- МУИС-ийн залуу багш Ц.Соёл-Эрдэнэ Монгол Улсын шилдэг эрдэм шинжилгээний ажилтнаар тодорлоо–Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрдэм шинжилгээ, судалгааны салбарт итгэл үнэмшлээрээ зүтгэж, эх орондоо төдийгүй эх дэлхийн хүмүүст хэрэг тустай бүтээл туурвиж яваа шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдыг жил бүр тодруулж, шагнадаг. 2014 оны шилдэгт МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, доктор Цэрэн-Очирын Соёл-Эрдэнэ шалгарлаа. https://news.num.edu.mn/?p=22013
- МУИС Багш, судлаачид 62 судалгааны төслийн санал ирүүллээ-МУИС 2014-2015 оны хичээлийн жилийг судалгааг дэмжих жил болгож, “Судалгааг дэмжих жилийн санхүүжилтийн түр журам” баталж, зарласны дагуу манай багш, судлаачид Өндөр түвшний судалгааны 28; Салбар дундын залуу судлаачдын багт олгох грантын 23; Мэргэжлийн сэтгүүлийг дэмжих санхүүжилтийн 11, нийт 62 төслийн санал ирүүлсэн байна. https://news.num.edu.mn/?p=22002
-
Дотуур байрны оюутнуудын амьдрах орчин сайжирсаар байна-МУИС оюутны дотуур байрын уншлагын танхим болон, оюутны өрөөн шинэ ширээ сандалтай болсон нь тэдний амьдрах орчныг сайжруулах ажлын нэг хэсэг байлаа. https://news.num.edu.mn/?p=21914
-
МУИС-ийн оюутнууд зүүж, өмсдөг эд хэрэгслийг төхөөрөмжилж, мэдээлэл хүргэдэг технологийг судалж, турших лабораторитой боллоо-Өнөөдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ХШУИС-ийн багш, оюутнууд гар утасны апликэшн хөгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээн авснаар хичээлээр олж авсан мэдлэгээ баталгаажуулах, туршилт хийх, цаашлаад апликэшн хөгжүүлэх боломжууд нээгдэж буй тэмдэглэлт үйл явдал боллоо. https://news.num.edu.mn/?p=22037