Оюутны VI дотуур байр эрүүл ахуй, ариун цэврийг бүрэн хангасан өрөөнүүдтэй боллоо

Share Button

МУИС-ийн Оюутны 6-р байрны ариун цэврийн өрөөнүүд, халуун усны газар бүхий 5 өрөөнд нийт 57 сая төгрөгний иж бүрэн засвар хийгдэж өнөөдөр хүлээн авлаа. 

Энэ ажил оюутнуудын хэвтээ суултууртай болох саналыг үндэслэн хийгдсэн бөгөөд тэдний эрүүл ахуй, тав тухыг хангасан угаалгын, ариун цэврийн өрөө, халуун усны газартай болгохоор хүрээг нь тэлж ийн амжилттай хэрэгжүүлж дууслаа. МУИС нь дотуур байрны оюутнуудын амьдрах орчныг сайжруулахад зориулан хийж буй ажлуудын нэгээхэн хэсэг нь энэ юм. 

IMG_5128

Оюутан М.Энх-Од:

-Засвар хийгдэхээс өмнө суултуур нь босоо, бие засахад их бохир, хүндрэлтэй байдаг байсан. Дүүш нь мөн адил бохир, плитан шалтай учраас гулгаж, хальтирч унах тохиолдлууд элбэг. Дотуур байранд засвар хийгдсэн ч ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан угаалгын, ариун цэврийн өрөөнүүд дутагдалтай байсан. Өнөөдөр сүүлийн үеийн дизайнтай, тохилог болсон нь дээрх асуудлыг шийдвэрлэж өгсөн талархмаар үйл явдал боллоо. Одоо гэртээ байгаа юм шиг тав тухтай байх нь дээ.

IMG_5134
өмнө нь
IMG_5126
дараа нь
IMG_5132
өмнө нь
IMG_5127
дараа нь
IMG_5136
өмнө нь
IMG_5131
дараа нь
IMG_5135
өмнө нь
IMG_5124
Халуун усны газар

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар