Газарзүйн салбарын багш нарт хүндэт профессор цол олголоо

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхмийн багш профессор Б.Чинбат, В.Батцэнгэл, доктор С.Шийрэв-Адъяа, МУИС-ийн профессор ахмад эрдэмтэн, ШУ-ны доктор Д.Базаргүр нарт 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн хүндэт профессор цол олгосон байна.

1 

Хүндэт профессор цолны үнэмлэхийг ӨМБИС-ийн ерөнхийлөгч, профессор Юун Гуо Хун гардуулж баяр хүргэлээ. Тэрээр “МУИС, ӨМБИС-ийн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх болон Монголын газарзүйн шинжлэх ухаанд оруулсан тэдний хувь нэмрийг үнэлж энэ эрхэм хүндтэй цолыг олгож байна” хэмээн профессор  Юун Гуо Хун онцолсон байна. 

2

Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн хүндэт профессор цол хүртсэн эрдэмтэн багш нартаа эрүүл энхийг хүсэн ерөөж  цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар