Гадаадын мэргэжилтэн багш нарыг хүлээн авч уулзлаа

Share Button

10403603_842615645776636_4857375418055262702_n2014 оны 12 дугаар сарын 19-нд МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын захиргаа шинэ оныг угтан салбарынхаа гадаадын мэргэжилтэн багш нарыг хүлээн авч уулзав. Уулзалтанд Европ судлалын тэнхимийн эрхлэгч Б. Алтангүл, Ази судлалын тэнхимийн эрхлэгч В. Батмаа, Ази судлалын тэнхимийн багш Ха Ин Хуа, Чень Янь Лин, Фатма Албаярак, Амин Ал-Кутайни, Европ судлалын тэнхимийн багш Катажина Шивчик, Себастиан Сотрей, Альфредо Савино, Риккардо Азнар, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш Сяо Хуа, Жан Юүэ, Нам Сүг Хий, Философи, шашин судлалын тэнхимийн багш Себастиан Лалла, Гадаад хэлний төвийн 2-р тэнхимийн багш Гашау, Күнзийн институтын багш Улаан хад, Жан Лин нар оролцов.

Себастиан Сотрей: Би МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Европ судлалын тэнхимд франц хэлний мэргэжилтэн багшаар 4 дэх жилдээ ажиллаж байна. Өнөөдөр нэг салбарт хамтран ажилладаг бусад мэргэжилтэн багш нартайгаа уулзаж байгаадаа их баяртай байна. МУИС-ийн бүх багш, ажилтан нарт шинэ оны мэнд дэвшүүлье!

Альфредо Савино: Би МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Европ судлалын тэнхимд Итали хэлний багшаар 6 дахь жилдээ ажиллаж байна. Анх удаа бусад мэргэжилтэн багш нартай нэг дор цугларч, уулзаж байгаадаа баяртай байна. Гадаадын мэргэжилтэн багш нарт бүгд цугларч, уулзах боломж төдийлөн гардаггүй учраас зарим багшийг танихгүй байх нь бий. Биднийг хүлээн авч уулзсан, энэ боломжийг олгосон МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын захиргаанд талархаж буйгаа илэрхийлье. МУИС-ийн бүх багш, ажилтан нарт шинэ оны мэнд хүргэе!

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар