Сэтгэл судлал хөтөлбөрийг сурталчлах өдөрлөг боллоо

Share Button

Боловсрол, Сэтгэл судлалын тэнхимийн “Сэтгэл судлал” хөтөлбөрийг сурталчлах өдөрлөг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр МУИС-ийн хичээлийн 2-р байрны 2 давхарт боллоо. 

10878670_760575577354839_1858997589_o

10859797_760575394021524_979835572_n

Өдөрлөгийг Боловсрол, Сэтгэл судлалын тэнхимийн багш нар, оюутнууд, сургалтын алба хамтран зохион байгуулсан ба өдөрлөгт нийт 300 гаруй оюутан хүрэлцэн ирж мэдээлэл авсны 70 орчим хувь нь 1-р түвшний оюутнууд байлаа. Энэ үеэр “Сэтгэл судлал” хөтөлбөрийн танилцуулга, тэнхимийн танилцуулга, сэтгэл судлалын салбарууд болон манай улсад сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын танилцуулга зэрэг материалуудыг бэлтгэн тараав.

10859402_760575507354846_2105350516_n

Мөн оюутнуудыг оролцуулсан олон үйл ажиллагаа зохион байгуулснаас оюутнуудыг сэтгэл зүйн зарим тест, оношилгооны аргуудаар оношлон зохих зөвлөгөөг өгсөн нь хүмүүсийн анхаарлыг их татжээ. Сургалтын албанаас авсан сэтгэл ханамжийн судалгааны үр дүнгээр “Сэтгэл судлал” хөтөлбөрийг сонирхож буй оюутнуудад тодорхой мэдлэг, мэдээлэл өгч чадсан үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөснийг дурдах нь зүйтэй юм. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар