2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Профессор С.Дуламын удирддаг МУИС-ийн “Монгол соёл иргэншил судлалын профессорын баг”-ийн гишүүн Габи Бамана “Насан туршийн амьдрал: Монголчуудын цайны соёл дахь эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг“ (From Birth to Death: Female Power and Gendered Meanings in Tea Practices in Mongolia) сэдвээр Английн Уэльсийн Их сургууль дээр нийгэм соёлын антропологийн докторын (Ph.D) зэрэг амжилттай хамгаалсан байна.
Мөн тус багийн гишүүн Тогвооны Отгон 11 дүгээр сарын 19-нд “Монгол утга соёл дахь амин насны бэлгэдэл” сэдвээр, багийн гишүүн Сүхбаатарын Дашдэжид 12 дугаар сарын 17-нд “Чингис хааны билиг сургаалын утга тайлал” сэдвээр хэлбичгийн ухааны докторын зэрэг (Ph.D) тус тус амжилттай хамгаалжээ.
Ийнхүү профессор С.Дуламын удирддаг МУИС-ийн “Монгол соёл иргэншил судлалын профессорын баг”-ийн гурван гишүүн ийнхүү гадаад, дотооддоо эрдмийн ажлаа амжилттай туурвижээ.