Гадаад хэлний төвийн “2014 оны тэргүүний багш” нар тодорлоо

Share Button

2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ШУС-ийн “Цасан угалз” нэртэй  шинэ жилийн баярын  цэнгүүн амжилттай болж өнгөрлөө. Энэ үеэр тус сургуулийн ХУС-ын  Гадаад хэлний төв  Оны “Тэргүүний багш” нараа шагнаж урамшуулжээ. ХУС-ын  захирал доктор Д.Сайнбилэгт хэлэхдээ: “ГХТ нь МУИС-ийн бакалавр, магистрын түвшингийн англи хэлний сургалтыг зохион байгуулдаг 60 гаруй багштай хамт олон юм. Жил бүрийн эцсээр төвийн тухайн жилийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын агуулга, технологи, арга зүйн шинэчлэл, сургалтын ажил, үйлчилгээний гүйцэтгэл, чанарын баталгаажуулалт, багшлах бүрэлдэхүүний мэдлэг, заах арга зүйн ур чадварын өсөлт, хөгжил, төлөвшил, багшийн ажлын үр дүнг үнэлж урамшуулах, дэмжлэг үзүүлэх, идэвхжүүлэх зорилгоор оны шилдгүүдээ шалгаруулдаг”.

10857782_1661329034094046_3221594437337175151_n

ГХТ-ийн эрхлэгч доктор Л.Одонтуяа хэлэхдээ: “Энэ жилийн шалгаруулалтын онцлог нь багш нар Оны “Тэргүүний аргазүйч багш”, “Тэргүүний судлаач багш”, “Тэргүүний залуу багш” гэсэн 3 номинацид Нээлттэй хичээл зааж, тухайн жилийн ажлын тайлан бичиж, оюутнаас санал асуулга авч өрсөлдсөн”. 2014 оны “Тэргүүний аргазүйч багш”-аар С.Чимэд, “Тэргүүний судлаач багш”-аар доктор, дэд проф.Ч.Зээнямбуу, “Тэргүүний залуу багш”-аар С.Нарангэрэл нар шалгарч Болор өргөмжөлийг мөнгөн шагналын хамтаар гардан авлаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар