МУИС-ийн шинэчлэлийн хүрээнд “МУИС-д Профессор, багш ажиллуулах журам” шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан 2014-2015 оны хичээлийн жилд Профессор, дэд профессорын зэрэглэлд ажиллах багшийн сонгон шалгаруулалт явагдахгүй бөгөөд багшийн албан тушаалын зэрэглэлд өөрчлөлт хийхгүй байхаар МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний хурлаар шийдвэрлэлээ. Журмын дагуу 2015-2016 оны хичээлийн жилийн профессор, дэд профессорын зэрэглэлийн шалгаруулалтыг 2015 оны зургаадугаар сарын 15-ны дотор явуулж 2015 оны 9 дүгээр сарын 1-ээс мөрдөж эхэлнэ.
Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний алба