МУИС-ийн Оюутан та бүхнийг Хонгконг дахь зуны сургалтад хамрагдахыг урьж байна

Share Button

048

Хөтөлбөрийн тухай:

13 дахь удаагийн Улстөр Эдийн засгийн Азийн Институт сургалт нь (AIPE) 2015 оны 7 дугаар сарын 4-25-ны өдрүүдэд Хонгконгод зохион байгуулагдана. Тус зуны сургалтыг Хонгконгийн Их Сургууль, Жорж Мэсоны Их Сургуультай хамтран Америк судлалын сангаас зохион байгуулдаг.   

AIPE хөтөлбөр нь Ази болон АНУ-ын оюутнууд хамрагдаж, тэдгээр улсуудад тулгарч буй асуудлуудыг судлах, хэлэлцэх ховорхон боломжийг олгодог. Дэлхийн тэргүүлэх санхүүгийн төв болох Хонгконг нь нээлттэй нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг бүтээлчээр шинжлэн дүгнэж судлахад оюутнуудад тохиромжтой нөхцөл болдог байна.

Оюутнууд академик хөтөлбөрт хамрагдахын зэрэгцээ, бүс нутагтаа нэр хүндтэй судлаачдын лекцэд суух боломжтой. Оюутнуудын 95% нь AIPE-д оролцох санхүүгийн тэтгэмж хүлээн авдаг төдийгүй хөтөлбөрийг амжилттай дуусгаснаар Жорж Мэсоны их сургуулийн бакалаврын кредит авдаг ажээ.

295

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр

Санхүүгийн дэмжлэг хүлээн авах хүсэлтэй оюутнуудыг эрт өргөдөл гаргахыг зөвлөж байна. Мөн холбогдох тэнхмийн багш, судлаачид чадвартай оюутнуудаа тус хөтөлбөрт нэр дэвшүүлэх боломжтой. Нэр дэвшүүлсэн оюутнуудад тус хөтөлбөрийн тэтгэлэгт давуу тал олгох боломжтойг анхаарна уу. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар