Оюутны хичээл баталгаажуулалтыг тодорхой нөхцөл байдал шалтгаануудын улмаас 2015 оны 1 дүгээр сарын 21-ний 14:00 цагт нээхээр түр хойшлуулж байгаа учир нийт оюутнуудаас хүлцэл өчье. Хичээл баталгаажуулалтын үйл ажиллагаа дараах шалтгаануудын улмаас хойшилж байна. Үүнд:
o 2014-2015 хичээлийн жилийн намрын улирлын дүн оруулах хугацаа 2015 оны 1 дүгээр сарын 19-нд дууссан боловч зарим хичээлийн дүнг багш нар дутуу оруулсан байгааг нөхөн оруулах шаардлагатай
o Зарим хичээлийн хуваарь бүрэн хийгдэж дуусаагүй, Сургалтын албууд хичээлийн хуваарь бүрэн зөв орсон эсэхийг шалгах шаардлагатай
o Серверийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр шинэ техникийн худалдан авалт тодорхой гадны хүчин зүйлээс удааширч нийлүүлэлт 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хийгдсэн учир серверийг бэлтгэх хугацаа шаардлагатай
СНА, МТА
2015-01-20