БНХАУ-ынг Тианжины Технологийн Их Сургуулийн Тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа /Магистр, докторын сургалтад/

Share Button

139607368257236МУИС болон Тианжины Технологийн Их Сургуулийн (ТТИС) хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр ТТИС-д магистр, докторын хөтөлбөрт суралцах магистрын 1, докторын 1 оюутныг тус тус сонгон шалгаруулна.

Сургуулийн тухай

 Тианжины Технологийн Их Сургууль нь БНХАУ-ын Тианжин хотноо байрладаг бөгөөд  тав тухтай тээврийн хэрэгсэл, аж үйлдвэр, худалдаа хөгжсөн, олон улсын соёлын уур амьсгал бүрдсэн Хятадын тэргүүлэх хотуудын нэг юм.

 Тианжин хот нь тус улсын улс төр, соёлын төв болох Бээжин хотоос 74 милийн зайтай, харьцангуй өртөг багатай. Тианжины Технологийн Их Сургууль нь шинжлэх ухаан, инженерчлэлийг хослуулан мөн шинжлэх ухааны хөгжил, инженерчлэл, хүмүүнлэгийн ухаан болон менежментийн чиглэлийг тэнцвэржүүлэн сургалт явуулдаг олон талт инженерийн боловсролын их сургууль юм.

 Эдүгээ 61 бакалаврын, 69 магистрын, 12 инженерийн магистрын болон 3 докторын чиглэлээр сургалт явуулж байна.

 Тэтгэлэгт хамрагдах оюутны тоо: Нийт 2 хүн /Магистрын 1 болон Докторын 1/

Суралцах чиглэлүүд: Бүх магистр болон докторын хөтөлбөрт ХЯТАД ХЭЛ ДЭЭР СУРАЛЦАНА. Хөтөлбөрт хамрагдах оюутнууд хятад хэлний бэлтгэлд хамрагдана. Хятад хэлний шаардлагатай түвшний мэдлэгтэй бол шууд элсэх боломжтой.  

Суралцах хугацаа:

Магистр         1-2 жил Хятад хэлний бэлтгэл+ 2-3 жил магистрын хөтөлбөр

Доктор            1-2 жил Хятад хэлний бэлтгэл + 3-4 жил докторын хөтөлбөр

Суралцах мэргэжлийн жагсаалтыг ЭНДЭЭС үзнэ үү:. 

Тавигдах шаардлага:

  1. Бие махбодийн хувьд эрүүл байх, Хятад улсын иргэншилгүй байх
  2. Боловсрол, насны хязгаар:

Магистрын хөтөлбөрт 35 хүртэлх насны, бакалавр зэрэгтэй байх

Докторын хөтөлбөрт 40 хүртэлх насны, магистр зэрэгтэй байх

3. Амжилттай суралцаж байсан сурлагын үзүүлэлттэй байх

4. Судалгааны аргазүй эзэмшсэн байх

Бүрдүүлэх материал:

  1. Иргэний үнэмлэх хуулбар
  2. Ажлын газрын тодорхойлолт
  3. Тодорхойлох захиа /1 хүн/
  4. Диплом хуулбар
  5. Судалгааны санал /1 хуудас/
  6. Хятад хэлний оноо /Хэрэв байгаа бол/

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2015 оны гуравдугаар сарын 10-ны өдөр

Дээрх материалыг бүрдүүлэн ГХХАХ-т ирүүлнэ үү.

Лавлах утас: 317050 /Ц.Уянга/

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар