МУИС-ийн багш нарын сагсны баг тамирчид МИДСК-ыг манлайллаа

Share Button

Монголын их дээд сургуулиудын консорциум(МИДСК)-ын гишүүн сургуулиудын биеийн тамирын болон бусад мэргэжлийн багш нарын дунд зохиогддог уламжлалт сагсан бөмбөгийн тэмцээн 10 жил завсарласны дараагаар дахин сэргэж, аваргуудаа тодрууллаа. 2015 оны нэгдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд болсон тус тэмцээнээс МУИС-ийн эрэгтэй баг мөнгөн медаль, эмэгтэй баг алтан медаль хүртэж, МУИС-ийн багш нарын спортын ур чадвар, чанар чансааг харууллаа. 

10338823_1014664788548558_2959407452278851337_n

МИДСК-ын дэргэдэх Биеийн Тамирын Багш нарын Холбооны үйл ажиллагааг сурталчлах, багш нарын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтран ажиллах, туршлага солилцох, нөхөрсөг харилцааг бий болгох зорилго дор Эрэгтэй 12, эмэгтэй 9 баг нийт 200 гаруй багш нар нэгджээ.

10940575_853540554668588_3906919339076659760_n

Тэмцээний үр дүнд 

Эрэгтэй багуудаас 1-р байрыг ШУТИС, 2-р байрыг МУИС, 3-р байрыг ХААИС-ийн багш нар эзэлсэн бол, эмэгтэйчүүдийн төрөлд МУИС-ийн баг тэргүүлж, ШУТИС удаалан, ҮБТ-ын дээд сургууль гуравт шалгарсан байна. Тэмцээний хаалтын үеэр зохион байгуулагчид энэ тэмцээн жил ирэх тусам төрлүүдээ нэмж өргөжин тэлсээр байхыг баг тамирчиддаа дуулгажээ. 

10383651_853546308001346_137503746761373085_n

10923566_853528718003105_810258198456464178_n

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар