МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбараас зохион байгуулсан “Гадаад хэлний боловсрол судлалын нэр томьёоны асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагаас МУИС-ийн хичээлийн 2-р байрны 473 тоот өрөөнд амжилттай болж өндөрлөлөө.
Хуралд ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, МУБИС, ХУИС, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны салбар, Нийгмийн ухааны салбар, МУИС-ийн ШУС-ийн Гадаад хэлний төвийн эрдэмтэн багш, судлаачид гадаад хэлний боловсролын салбарт шинээр нэвтэрч буй нэр томьёо, тэдгээрийн орчуулга, хэрэглээний хэл шинжлэл, сэтгэл судлалын нэр томъёоны асуудал зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлжээ.