Оюутны өвлийн амралтын үеэр ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын багш нарын дунд онлайн болон энтрепренёр сургалт, семинарыг МУИС-ийн хичээлийн 1-р байрны Дугуй зааланд 2015 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Үдээс өмнөх онлайн сургалтыг ШУТИС-ийн Е нээлттэй институтын дэд захирал Д.Дулмаа, ахлах программист Ц.Түвшинтөгс нар удирдан явуулсан бөгөөд энэхүү сургалтаар онлайн сургалтыг явуулахад ямар программ ашиглах, багш нар хичээлийн материалаа хэрхэн бэлтгэх, оюутантайгаа хэрхэн харилцах, ямар хүндрэл бэрхшээл байдаг, үүнийг хэрхэн шийдэх талаар ярилцав.
Мөн өдрийн үдээс хойш Шинэ Монгол дээд сургуулийн захирал Ч.Ганзориг, New Media группийг үүсгэн байгуулагч, удирдагч А.Мэнд-Орших нар нийгэм, хүмүүнлэгийн салбарт энтрепренёрыг хэрэгжүүлэх, хөгжүүлэх боломжийн талаар мэдээлэл, туршлага солилцов. Сургалт, семинарт оролцсон нийт багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.