Соёл олон нийтийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, тайлан мэдээ

Share Button

МУИС-ийн соёл олон нийтийн үйл ажиллагаа 2013-2014 оны хичээлийн жилд амжилттай хэрэгжлээ. МУИС-ийн оюутанд чиглэсэн олон талт үйл ажиллагаа нь төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллага, сургуулийнхаа оюутны холбоо, оюутны өөрөө удирдах байгууллагууд,  клубүүд, сайн дурын байгууллагуудтай хамтран ажилласнаар оюутан залуусын ур чадвар, хөгжил төлөвшил, авьяас билгийг хөгжүүлсэн, уран бүтээлийг дэмжсэн, үр бүтээлтэй жил болсон юм. Эдгээрээс түүчээлэн дурдвал МУИС-ийн сагсанбөмбөг, аэробик, амьд хөгжмийн хамтлаг, монгол бүжиг, цэнгээнт бүжиг, чөлөөт бүжиг хамтлагууд улсын болон олон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцож эхний гурван байрын эздээр удаа дараа шалгарчээ.

МУИС-ийн Оюутанд үйлчлэх төвөөс оюутны бүжгийн багийг бэлтгэн БНСУ-д зохион байгуулагдсан “Олон улсын залуучуудын чуулган”-нд Монгол улсаа төлөөлөн амжилттайгаар оролцож, бүжгийн тэмцээний төрөлд 3-р байранд шалгарч цом, мөнгөн шагналаар шагнуулахын зэрэгцэээ хорон улс үндэстний баялаг өв соёлыг амжилттай сурталчилж ирсэн. 

Япон-Монголын соёлын хамтын ажиллагааны 40 жилийн ойн хүрээнд Tradition Japan Сангийн Ерѳнхий захирал Яхаги Чизүко санаачлан Дуурь бүжгийн эрдмийн театрт Соёлын солилцооны тоглолт боллоо.Уг арга хэмжээний зохион байгуулалтанд МУИС Оюутанд үйлчлэх төв хамтран ажилласан бөгөөд МУИС-ийн авьяаслаг оюутнууд олон үндэстний хувцас өмсөж, загвар үзүүллээ.

МУИС-ийн оюутан залуусын “Бусдын төлөө Залуусын нэгдэл”, “Talented Students”клуб, Нийслэлийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай 116-р сургууль хамтран “Аз жаргалыг сэтгэлдээ мэдэрье” урлагийн тоглолтыг МУИС-ийн соёл олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтэн найруулан тавьж тоглолтод урилгаар дуучин А-cool, BX, Баярцэнгэл, Хишигдалай, УДБЭТ-ийн гоцлол дуучин Шижирболд, Сүнжидмаа, Намуун, MIXX хамтлаг болон МУИС-ийн авьяаслаг оюутнууд, 116-р сургуулийн хүүхдүүд оролцсон бүрэн хэмжээний урлагийн тоглолтийг 2014 оны тавдугаар сарын 8-ны өрдийн 18:00 цагт АСА циркийн концертын их танхимд зохион байгуулсан. Уг тоглолтоос бүрдүүлсэн орлогыг 116-р сургуулийн 50 жилийн ойд зориулж тус сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн авьяас чадвараа хөгжүүлж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах, итгэл найдвар бэлэглэх, амьдрах болон суралцах орчин нөхцөлийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулахад зориуллаа. 

МУИС оюутны хөгжил төлөвшилд зориулсан цуврал лекц уулзалт, төгсөгч болон суралцагч оюутныг байнгын болон цагийн ажилд зуучлах,  хамтран ажиллагч соёл олон нийт, урлагийн байгууллагуудын үзвэр үйлчилгээнд хөнгөлөлттэй үнээр хамруулах суралцагчдад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээтэдний амралт чөлөөт цагт зориулсанурлаг спортын бага болоод их наадам, Single party, Halloween, Voice of the NUM ковер дууны тэмцээнийг улажлалынхаа дагуу амжилттай зохион байгууллаа.Оюутны чөлөөт цагийн арга хэмжээний ач холбогдол нь МУИС-ийн авьяаслаг залуучууд нэгдэх хамтран ажиллах цаашлаад соёл урлагийн байгууллагуудтай хамтран ажиллах авьяас чадвараа нээн хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Мөн оюутнууд болон хувь хүний хөгжилдөө анхаардаг МУИС-д харьяаллагддаг багш ажилчдыг спорт, урлагийн дугуйлан секциүдэд хамруулдаг.

2013-2014 оны хичээлийн жилийн 11 дүгээр сарын 2-оос 12 дугаар сарын 15-ны хооронд МУИС-ийн урлагийн бага наадмууд зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгаруулж шигшигдэн шалгарсан шилдэг хамт олон урлагийн шонхорууд 2014 оны дөрөвдүгээр сарын 5-нд  “Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв”-ийн урлагийн их танхимд  “МУИС-ийн нэгдсэн урлагийн их наадам”-даа өрсөлдөж шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. Бүтэн өдрийн турш тоглосон тоглолт бүр үзэгчдийн халуун алга ташилтан дор болж, мэргэжлийн дуучин, бүжигчин, жүжигчдээс дутахааргүй чадвартай өрсөлдөөн, хөгжөөн дэмжигчдийн уухайн дуунд өрнөсөн энэхүү наадмын шүүгчээр УДЭТ-ийн жүжигчин МУГЖ Б.Жаргалсайхан, УДБЭТ-ийн гоцлол бүжигчин МУСТА О.Ганцоож, УДБЭТ-ийн гоцлол дуучин Г.Шижирболд, МУИС-ийн Урлаг судлалын тэнхмийн ахлах багш Т.Цэцэгжаргал, МУИС-ийн ОҮТөв Оюутны соёл урлагийн ажилтан Л.Чинзориг ажилласан юм.

Наадмын үеэр МУИС-ийн захирал доктор А.Галтбаяр хүрэлцэн ирж ажиллагаанд амжилт хүсэхийн зэрэгцээ Оюутан залуусынхаа урлаг, спортын арга хэмжээг МУИС-ийн захиргаанаас цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

 МУИС-ийн шилдгийн шилдгүүдээр:

Тэргүүн байранд МУИС-НШУСургууль

Дэд байранд МУИС-МХССургууль

Гутгаар байранд МУИС-МКСургууль тус тус шалгарсан бол наадмын төрлүүдэд дараах баг хамт олон шалгарлаа.

  • Мэндчилгээ
  • Ардын урлаг
  1. МУИС-МХСС 1-р байр
  2. МУИС-МКС 2-р байр
  3. МУИС-НШУС 3-р байр
  • Гоцлол дуу
  1. МУИС-НШУС 1-р байр
  2. МУИС-Орхон сургууль 2-р байр
  3. МУИС-МХСС 3-р байр
  • Хамтлаг бүжиг /цэнгээнт/
  1. МУИС-НШУС 1-р байр
  2. МУИС-МКС 2-р байр
  3. МУИС-МХСС 3-р байр
  • Хамтлаг дуу
  1. МУИС-Худалдааны Сургууль 1-р байр
  2. МУИС-НШУС 2-р байр
  3. МУИС-ХЗС 3-р байр
  • Хамтлаг бүжиг
  1. МУИС-НШУС 1-р байр
  2. МУИС-ГХСС 2-р байр
  3. МУИС-Орхон сургууль 3-р байр

ФОТО ТАЙЛАН

Halloween оюутны чөлөөт цагийн үйл ажиллагаа Single party оюутны чөлаат цагийн үйл ажиллагаа voice of the NUM ковер дууны тэмцээн Азийн бүжгийн наадам МУИС-ийн оюутнууд 3-р байр эзлэв Амай Монголын Их Дээд сургуулиудын дунд зохиогдсон ''дэлхийн байгаль орчны өдөр''-т зориулсан флаш моб бүжгийн наадамд МУИС элсэгчдэд зориулсан БОЛОВСРОЛ-2014 үзэсгэлэн яармагт амжилттай оролцлоо МУИС-ийн “Сарны Танго” МУИС-ийн Аэробикийн тамирчид МУ-ын болон ОУ-ын тэмцээнд амжилттай оролцов МУИС-ийн урлагйин дугуйлан МУИС-ийн хамтлаг ''Universe Best Songs'' наадмын шилдэгүүдэд шалгарав спортын наадам урлагийн наадам хичээлийн шинэ жил эрдмийн баяр

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар