МУИС судалгаа шинжилгээний ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор Монос групптэй өдгөөгөөс 5 жилийн өмнө хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байдаг. Өнөөдөр энэ ажлын үргэлжлэл болгож ХШУИС-ийн Биоорганикийн фармакогнозын лабораториос улсын бүртгэлийн дугаар-3965 бүхий Ургамлын цай, түүнийг хийх арга патентыг мэдүүлснээр Монос групптэй хамтран ажиллах үйл явц идэвхжлээ.
Хамтын ажлын анхдагч бүтээгдэхүүн болох “Зуу наслаарай” ургамлын цайг ирэх хоёрдугаар сард худалдаанд гаргах аж.
Бидний хамтын ажиллагаа МУИС-ийн хувьд судалгааныхаа үр дүнг бодит ажил болгож, түүнээсээ тодорхой хэмжээний хувь хүртэх, энэ нь эргээд энэ чиглэлийн судалгаа шинжилгээний бүтээлд зарцуулагдах ач холбогдолтой. Монос группийн хувьд бүтээгдэхүүнийг гаргах авах үйл явцад хөрөнгө зарцуулахгүйгээр МУИС-ийн эрдэмтдийн гарган авсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлэх зэргээр харилцан ашигтай, өгөөжтэй гэрээ болж буйг талууд онцлоод, 20 жилийн хугацаатайгаар шинэчлэн байгууллаа.