Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын өнөөгийн шаардлагад нийцсэн өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах чиглэлд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжиж хамтран ажиллахаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан, Нью Жуулчин группийн ерөнхийлөгч Ш.Нэргүй нар 2015 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.