Москвагийн Улсын Их Сургуулийн Монгол төгсөгчид 260 жилийн ойн баяраа тэмдэглэлээ

Share Button

М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн 260 жилийн ойг тохиолдуулан МУИС-ийн ректор Р.Бат-Эрдэнэ Москвагийн их сургуулийн хамт олонд  Москвагийн Их сургуулийн ректор, МУИС-ийн Хүндэт доктор В.А.Садовничийн нэр дээр тэмдэглэлт ойн баярын мэндчилгээ илгээснээр Монгол төгсөгчид түүхт ойн баяраа төрөлх сургуультайгаа хуваалцаж, тэмдэглэлт үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

IMG_6101

 М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн 260 жилийн ойг тэмдэглэлээ.

Москвагийн Их сургуулийн үе үеийн төгсөгч  МУИС-ийн багш нар МГУ-260 жилийг угтсан хэд хэдэн  ажлыг санаачлан зохион байгуулав. Ойг тохиолдуулан Москвагийн Их сургуульд суралцсан багш нарын нэрсийг “МУИС – эрдэм оюуны их өргөө”(УБ., 2012) номонд түшиглэн гаргажээ. Тус сургуульд нийт 69 эрдэмтэн багш нар математик, физик, хими, биохими, биолог, генетик, антрополог, түүх, гүн ухаан, эдийн засаг, газар зүй, хөрс судлал, хуульч, хэлбичиг-орос хэл, уран зохиол, сэтгэл судлал чиглэлээр тус тус суралцжээ.

IMG_6099

” Московский университет и монгольские выпускники МГУ”(УБ., 2015, 80х.) номыг эмхэтгэн орос хэлээр гаргав. Энэхүү номонд МУИС-д ажиллаж байгаа МГУ төгсөгч профессор багш нарын нэрсийг тусгайлан гаргасан нь онцлог болжээ. Улсын хэмжээнд 500 гаруй МГУ төгсөгч байдаг юм байна.

1

 МУИС-ийн багш нар М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн 260 жилийн ойг тохиолдуулан хэвлэлийн бага хурал зохион байгуулж, ТВ-д ярилцлага өгсөн. Түүнчлэн тэд  МГУ  үе үеийн төгсөгчдийн баярын үдэшлэг –уулзалтыг гардан зохион байгуулсан байна. БСШУ-ны сайд Л.Гантөмөр МГУ төгсөгчдөд баярын мэндчилгээ ирүүлснийг тус яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр уншиж танилцуулжээ. Баярын үдэшлэг-уулзалтад ОХУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн атташе А.С.Акулова,  соёл, боловсрол хариуцсан ажилтан Е.Чернышёва нар оролцсон юм.

3

 Уг үйл ажиллагааг МУИС-ийн багш Ц.Саранцацрал, Б.Отгонтөгс, Х.Амантай, М.Батпүрэв, Б.Билэгжаргал нар идэвх санаачилгатайгаар зохион байгуулсан байна. 

МГУ-260 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүдийн талаарх мэдээ сурвалжилгыг монголын үндэсний телевиз MNB, Айст-Монголия ТВ, Star TV, Eagle TV, www.montsame.mn, www.mongolia.mid.ru зэрэг сайт болон бусад олон нийтийн сүлжээгээр дамжуулжээ.

MGU-260 Rabochaya gruppa

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар