МУИС-аас 4 доктор төрөн гарлаа

Share Button

Өнөөдөр  буюу 2015 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр МУИС-д шинэхэн докторууд мэндэллээ.

IMG_6471

В.Өлзийбаяр “Зарим тухайн уламжлалт тэгшитгэлүүдийг ойролцоо бодох өндөр эрэмбийн нарийвчлалтай ялгаварт схем байгуулах” сэдвээр Математикийн ухааны доктор, Ж.Бурмаа “Орон сууцны үнэ бүрдэлтэд нөлөөлөх хүчин зүйлийн шинжилгээ” сэдвээр Бизнесийн удирдлагын ухааны доктор, Т.Отгон “Монгол утга соёл дахь хүний амин насны бэлэгдэл” сэдвээр, Г.Жаргалсайхан “Монгол угсаатны нэрийн үгийн сангийн онцлог” сэдвээр тус бүр Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

IMG_6475

Та бүхэндээ болон  нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр, цаг хугацааг эрдмийн ажилдаа зориулахад нь ойлгож, дэмжин баттай ар тал нь болж, хамтаар хүчин зүтгэсэн гэр бүлийнхэнд нь мөн халуун баяр хүргэж, цаашдын үйлсэд нь гэгээн бүхнийг хүсэн ерөөе.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар