Тэтгэлэг: Олон Улсын БИЧИГТ LIONS КЛУБ ТББ-ын нэрэмжит ТЭТГЭЛЭГ зарлагдлаа

Share Button

 

download1. Олон Улсын БИЧИГТ LIONS КЛУБ ТББ-ын нэрэмжит ТЭТГЭЛЭГ

2. ШИЛДЭГ ОЮУТАН-ыг шалгаруулах “ДЭЛХИЙН ҮЕ ТЭНГИЙНХЭН БИДНИЙ НӨХӨРЛӨЛ “2015, 2016” АНГЛИ ХЭЛНИЙ УРАЛДААН

“Шилдэг оюутан”-ыг шалгаруулах “Дэлхийн үе тэнгийнхэн бидний нөхөрлөл
“2015, 2016” англи хэлний уралдааны удирдамж

 Зорилго: Улаанбаатар хотын харьяа Улсын Их, Дээд Сургуулийн 1-2 дугаар курсийн оюутны Англи Хэлний мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ шалгарсан оюутныг олон үндэстний залуустай үерхэж нөхөрлөх, тэдний амжилтаас суралцах, мэдлэг мэдээлэл солилцох, өөрийн эх орноо сурталчлах боломжтой “Хүүхэд Залуучуудын Соёлын Харилцааны Англи Хэлтэй Олон Улсын Зуслан”-гийн 54 жилийн түүхтэй хөтөлбөрт төсвийн хэсэгчилсэн зардлаар оролцуулах. Оюутны авьяас, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор онцгой амжилт гаргаж шалгарсан, Улсын Их Дээд сургуульд зохих журмын дагуу элссэн, өдрийн баклаврийн ангийн Оюутанг нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрөөр урамшуулах зорилготой.

Үргэлжлэх хугацаа: 2015-2016 оны хичээлийн жил
1 дүгээр шатны олимпиад 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдөр болно.
10.00 цагт Elementary төрөлд бүртгүүлсэн оюутан
13.00 цагт Pre-Intermediate төрөлд бүртгүүлсэн оюутан
1 дүгээр шатны олимпиадыг МУИС-ийн СУРГАЛТЫН НЭГДСЭН АЛБА-тай хамтран зохион байгуулна.
1 дүгээр шатны олимпиадын болох газар: МУИС-ийн Хичээлийн 1 дүгээр байрны Лекцийн танхимд 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдөр тогтоосон дээрх цагт болно. 1 дүгээр шатны олимпиадны дүнгийн хурал болох цагийг энэ өдөр зарлана.
1 дүгээр шатны олимпиадын бүртгэлийн хугацаа: 2015 оны 2 дугаар сарын 23, 24, 25, 26-ны 09.00-17.00 цагт МУИС-ийн Төв 1 дүгээр хичээлийн байрны 2 дугаар давхарын 219 тоот хаалганы дэргэд бүртгэл хийнэ.

Хамрах хүрээ: Англи Хэлний Elementary and Pre-Intermediate түвшинд уралдах чадвартай 1-2 дугаар курсийн оюутан оролцоно.

Зохион байгуулах журам:
1-р ШАТ: Үгсийн сан, Хэл зүйн дүрэм, Унших чадвараар шалгаруулах, Гаргах амжилт – 50% ба түүнээс дээш амжилтаар хамгаална.
2-р ШАТ: Хөтөлбөрийн зорилгын дагуу өөрсдийн шаардлагад нийцүүлэн сонгон шалгаруулахын тулд тусгайлан бэлтгэсэн 4 долоо хоногийн 55%-ийн тэтгэлэгтэй сургалтад хамруулж, шилдэг оюутныг Бичих чадвар, Унших чадвараар шалгаруулах, Гаргах амжилт – 60% ба түүнээс дээш амжилтаар хамгаална.
3-р ШАТ: Харилцах чадвараар шалгаруулах, Гаргах амжилт – 70% ба түүнээс дээш амжилтаар хамгаална.
ФИНАЛ ШАТ: Шилдгийн Шилдэг 3 ОЮУТНЫГ шалгаруулах

Зохион байгуулалт:
1. Оролцогч оюутны үнэмлэх, зураг 1ш, 1000 төгрөг
2. Тухайн сургуулийн оюутныг гэрчлэх бичиг баримт /оюутны үнэмлэх/
Ивээн тэтгэгч: Олон Улсын Улаанбаатар Бичигт LIONS КЛУБ ТББ
Ерөнхий Зохион Байгуулагч: “LEO CAMP” Олон Улсын Хүүхэд Залуучуудын Төв
ФИНАЛЫН Шилдгийн Шилдэг ОЮУТНЫ Шагнал урамшуулал:

1-р байр – “1” ӨРГӨМЖЛӨЛ, АЛТАН МЕДАЛЬ, Оюутны нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 100%-ийн санхүүгийн тэтгэлэг

2-р байр – “1” ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН МЕДАЛЬ, Оюутны нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 80%-ийн санхүүгийн тэтгэлэг

3-р байр – “1” ӨРГӨМЖЛӨЛ, ХҮРЭЛ МЕДАЛЬ, Оюутны нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 60%-ийн санхүүгийн тэтгэлэг

Тусгай Байр – “20” Хувийн амжилтаар шалгарсан оюутан нь Олон Улсын (АНУ, Англи, Австрали, Канад, Герман, Дани, Швед, Швейцари, Итали, Кипр, Турк, Нидерланд, Финлянд, Норвеги, Швейцари, Япон, Солонгос, Тайван зэрэг орны) хүүхэд, залуучуудын гадаад дахь англи хэлтэй зуслангийн 50%-ийн тэтгэлэгт хөтөлбөрт оролцох боломжтой тул нэрээ дэвшүүлэх эрх нээлттэй.
Зохион Байгуулагч Байгууллагын байршлын хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энх Тайвны Өргөн Чөлөө, Peace Tower, Оффис – 15 давхар, 1501 тоот. Утас: 9414 6088

Холбоо барих:
ХӨТӨЛБӨР УДИРДСАН БАГШ О.Туул – Утас: 9912 0859, “LEO CAMP” олон улсын хүүхэд залуучуудын төвийн зөвлөх багш бөгөөд “LIONS INTERNATIONAL YOUTH CAMP and YOUTH EXCHANGE PROGRAM” ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР-ын ТЭРГҮҮН
E-mail: yeprogram@gmail.com
YouTube. com/Bichigt Lions Club in Mongolia
Facebook.com/Lions Club Mongolia
Fecebook.com/Lions Mongolia
http://www.e-clubhouse.org/sites/ulaanbaatarbichigt/

Олон Улсын БИЧИГТ LIONS КЛУБ ТББ-ын нэрэмжит ТЭТГЭЛЭГТ хэн хамрагдах вэ?

Оюутны авьяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилготой ДЭЛХИЙН ҮЕ ТЭНГИЙНХЭН БИДНИЙ НӨХӨРЛӨЛ 12 дахь удаагийн АНГЛИ ХЭЛНИЙ НИЙСЛЭЛИЙН ОЛИМПИАДАД онцгой амжилт гаргаж шалгарсан Улсын аттестатчилагдсан Их, Дээд Сургуулийн бакалврын 1-2 дугаар ангийн оюутан уг тэтгэлэгт хамрагдах боломжтой.

ОРОЛЦОГЧИЙН КАРТ

АЛХАМ 1. 1 ДҮГЭЭР ШАТНЫ УРАЛДААН. АНГЛИ ХЭЛНИЙ БИЧГИЙН ТЕСТ – Таны гаргах амжилт бол 50% ба түүнээс дээш байх болно. 1ш жижиг зураг, 1000төгрөг, Анкет ба Тест бөглөх. /01 Jan-01.June/
АЛХАМ 2. Та, ТЭНЦСЭН хариу авсан бол дараагийн шалгууруудад зориулж тусгайлан бэлтгэсэн түвшин ахиулах эрчимжүүлсэн 55%-ийн тэтгэлэгтэй, 4 долоо хоногийн АНГЛИ ХЭЛНИЙ стандарт сургалтад сууж бэлтгэнэ. /01.Jan-01.June/
АЛХАМ 3. 2 ДУГААР ШАТНЫ УРАЛДААН. Зөвхөн Түвшин ахиулах, Эрчимжүүлсэн Сургалтын программыг авсан оюутны дунд болно. /10Jan-20Aug/
АЛХАМ 4. 3 ДУГААР ШАТНЫ УРАЛДААН. Шилдгийн Шилдэг 30 оюутныг шалгаруулна. /10Sep-20Sep/
АЛХАМ 5. ФИНАЛЫН Шалгаруулалт. Монгол Улсын Их, Дээд сургуульд элсэн орогчийн сургалтын төлбөрийн 100%-ийн санхүүгийн тэтгэлэгийг нэг оюутан, 80%-ийн санхүүгийн тэтгэлэгийг нэг оюутан, 60%-ийн санхүүгийн тэтгэлэгийг нэг оюутанд буцалтгүй нөхцлөөр олгоно. /20Sep-30Sep/

Тусгай Байр – “20” Хувийн амжилтаар шалгарсан оюутан нь Олон Улсын (АНУ, Англи, Австрали, Канад, Герман, Дани, Швед, Швейцари, Итали, Кипр, Турк, Нидерланд, Финлянд, Норвеги, Швейцари, Япон, Солонгос, Тайван зэрэг орны) хүүхэд, залуучуудын гадаад дахь англи хэлтэй зуслангийн 50%-ийн тэтгэлэгт хөтөлбөрт оролцох боломжтой тул нэрээ дэвшүүлэх эрх нээлттэй.

ТЭТГЭЛЭГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА.
1. Улсын Их, Дээд Сургуулийн 1- 2 дугаар курсийн оюутан байх хугацаандаа ДЭЛХИЙН ҮЕ ТЭНГИЙНХЭН БИДНИЙ НӨХӨРЛӨЛ Англи Хэлний олимпиадад амжилт гарган шалгарсан байх.
2. Монгол Улсын Их, Дээд Боловсролын Сургалтын Байгууллагад зохих журмын дагуу элсэж, суралцах чадвар, идэвх санаачлага төлөвшлөө Англи хэлний боловсролоор илтгэн харуулсан ӨДРИЙН АНГИЙН оюутан байх.
3. Шалгарсан ОЮУТНЫ ХУВИЙН БИЧИГ БАРИМТ. ФОТО МЭДЭЭЛЭЛ
4. Шагнагдсан ОЮУТНЫ Төрсөн Эцэг ба Эхээс “Олон Улсын БИЧИГТ LIONS КЛУБ” ТББ-д хаягласан захидал.

 ХӨТӨЛБӨР УДИРДСАН БАГШ:

Lions International Youth Camp and Youth Exchange Хөтөлбөрийн Монгол дахь Төлөөлөгчийн Газарын Тэргүүн ба Зөвлөх багш О.ТУУЛ -99120859
E-mail: yeprogram@gmail.com
YouTube. com/Bichigt Lions Club in Mongolia
Facebook.com/Lions Club Mongolia
Facebook.com/Lions Mongolia
http://www.e-clubhouse.org/sites/ulaanbaatarbichigt

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар