МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2015 оны 2 дугаар сарын 14-ний Бямба гарагийн 10 цагт хичээлийн I байрны Дугуй танхимд болно. Хурлаар,
- “МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг хэлэлцэн батлах;
- Төрөлжсөн хороодын бүрэлдэхүүнийг сонгон батлах;
- МУИС-ийн “Номын сангийн зөвлөл”-д Эрдмийн зөвлөлийн төлөөллийг сонгон батлах;
- МУИС-ийн захирал, Эрдмийн зөвлөлийн дарга Р.Бат-Эрдэнийн мэдээллийг сонсох болон бусад асуудлыг хэлэлцэнэ.