Монгол улс, Бүгд Найрамдах Польш Улс(БНПУ) хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр МУИС дээр “Польш хэлний өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Элчин сайд Тадэуш Хомицки, МУИС-ийн Польш хэлний ангийн төгсөгчидтэй хамт
Өдөрлөгт БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тадэуш Хомицки, МУИС-ийн захирал Др. Р.Бат-Эрдэнэ, Батлан Хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Я.Алтанцацрал, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн дэд захирал анагаах ухааны доктор профессор, МУ-ын зөвлөх эмч Д.Даваадорж нарын хүндэт зочдоос гадна Польш улсад төгсөгчдийн төлөөлөл, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн оюутнууд, Польш орон, Польш хэлийг сонирхогч олон хүмүүс өргөнөөр оролцлоо.
Өдөрлөгийг Элчин сайд Тадэуш Хомицки, захирал Др.Р.Бат-Эрдэнэ нар үг хэлж нээхдээ хоёр орны харилцаа, Польшийн их дээд сургуулиудын сургалтын систем, Европын Холбооны гишүүн энэ улсад суралцахын давуу талын талаар тодорхой ярьж танилцуулсан. Мөн хүндэт зочин Я.Алтанцацрал хоёр орны засгийн газар хоорондын хэлэлцээрээр Польш Улсад суралцах боломжийн талаар, Польшийн их дээд сургууль төгсөгчдийн төлөөлөл ноён Б.Лхагважав, Д.Даваадорж, З.Болдбаатар нар үг хэлж, санал бодлоо хуваалцжээ.
Энэ үеэр “Польшийг сонго, бид тусална“ сэдвээр интернет хуудас /blog/-ыг албан ёсоор нээн ажиллуулах болсон тухай Элчин сайд Тадэуш Хомицки мэдэгдсэн юм.
Өдөрлөгийн нээлтийн өмнө МУИС-ийн захирал Др. Р.Бат-Эрдэнэ эрхэм ноён Элчин сайдыг хүндэтгэн хүлээж авч уулзсан бөгөөд хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа, боловсролын салбарт явуулж байгаа хамтын ажиллагааны талаар мөн МУИС-д хэрэгжүүлж буй Польш хэлний болон орон судлалын хөтөлбөрийг өргөжүүлж хөгжүүлэх боломж бололцооны талаар ярилцсан. МУИС-ийн зүгээс боломжтой бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
ГХХАХ
Элчин сайд Тадэуш Хомицки, захирал Р.Бат-Эрдэнийн хамт
Батлан Хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга,
хошууч генерал З.Болдбаатар
БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн тэтгэлэгт хөтөлбөрийн
хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Я.Алтанцацрал
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн дэд захирал,
анагаах ухааны доктор профессор, МУ-ын зөвлөх эмч Д.Даваадорж
Польш хэлний ангийн оюутнууд