МУИС газарзүйн чиглэлээр Дэлхийн банкнаас гаргасан бүтээлүүдийг сургалтдаа ашиглана

Share Button

Өчигдөр Дэлхийн банк “Улаанбаатар хотын газрын менежмент ба харилцаа” төсөлт ажлынхаа тайлангийн танилцуулга, хэлэлцүүлгийг МУИС-ийн Газарзүйн тэнхимтэй хамтран тус салбарын профессор, багш нар болон хот ба бүс нутаг төлөвлөлт, газар зохион байгуулалтын мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгууллаа. 

photo 1

 

Хуралд Дэлхийн банкны зөвлөх, хот байгуулалтын мэргэжилтэн David R.Mayson “Шилжилтийн үеийн хотжилт”, Дэлхийн банкны зөвлөх, газрын мэргэжилтэн Б.Чинзориг “Улаанбаатар хотын газрын харилцаа” гэсэн сэдвүүдээр тус бүр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Энэ үеэр тайланд багтсан Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотын тэлэлт болон өнөөгийн газрын харилцаа, зохицуулалтын эрх зүйн орчин, газар болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл, менежментийн бодлогыг судалснаар газрын харилцааны үйл ажиллагааг хэрхэн сайжруулах, хотын газрын зах зээлийг хэрхэн үр дүнтэй зохицуулах тухай зөвлөмжийг онцлон оролцогчдод танилцуулж, санал бодлоо солилцжээ.

photo 2 Мөн дэлхийн банкнаас Монгол Улсад хийж хэрэгжүүлсэн газрын харилцааны талаарх төсөлт ажлын тайлан, газар зохион байгуулалтын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын эмхтгэл зэрэг Газарзүйн чиглэлээрх бакалаврын 5, магистрын 7 хөтөлбөр, докторын сургалтад ашиглагдах орчин үеийн мэдээ мэдээлэл бүхий 6 төрлийн 150 орчим бүтээлийг Газар зүйн тэнхимд хүлээлгэн өгсөн байна.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар