Химийн тэнхмийн багш нарын баг, хамтлагууд үйл ажиллагаагаа танилцууллаа

Share Button

 ШУС-ийн  Байгалийн Ухааны Салбарын Химийн тэнхимд заагдаж буй суурь хичээлийн хамтлаг болон судалгааны багуудын үйл ажиллагааг МУИС-ийн хэмжээнд сурталчлах өдөрлөгийг 2015 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хичээлийн 1-р байранд  зохион байгууллаа.

Screenshot 2015-02-13 13.00.30

Химийн тэнхим нь 600 гаруй бакалавр, магистрант, докторант оюутантай, нийт 40 гаруй багш, ажилчидтайгаар сургалт, судалгааны ажлаа явуулж байгаа бөгөөд  багш нарын 70 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой юм. 

Тус тэнхмийн хамт олон сургалт, эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлж, улс орны эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэхийн тулд хичээлийн хамтлаг, судалгааны багууд болон ажилладгаас гадна  гадаад, дотоодын мэргэжил нэгт нөхөдтэй хамтран суурь судалгаа, инновацийн төсөл, захиалгат ажил хэлбэрээр амжилттай хийж гүйцэтгэсээр байгаа билээ. Тухайлбал, ШУС-ийн Химийн тэнхим дээр хэрэгжиж байгаа нийт суурь судалгаа, төсөл, захиалгат ажлын 31% -ийг ШУТС, 10%-ийг АСТ, 7%-ийг БШУЯам, 12%-ийг Химийн тэнхим, 14%-ийг МУИС, 7%-ийг Гадаадын Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, 19%-ийг Аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүжилтээр хэрэгжүүлж байна.

Химийн тэнхим дээр мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийн 5 хамтлаг, судалгааны чиглэлээр 7 баг тус тус үйл ажиллагаагаа явуулж байна. 

 Хичээлийн хамтлагууд: 

* Аналитик химийн хичээлийн хамтлаг

* Ерөнхий, органик бус химийн хичээлийн хамтлаг

* Органик химийн хичээлийн хамтлаг

* Хими дидактикийн хичээлийн хамтлаг

* Физик химийн хичээлийн хамтлаг

Судалгааны багууд:  

* Органик синтез, шатах ашигт малтмалын хими, химитехнологийн судалгааны баг

* Хүрээлэн буй орчны эрсдлийн үнэлгээ, химийн хэмжил зүйн судалгааны баг

* Өнгөт, үнэт, ховор элементийн химийн судалгааны баг

* Химийн дидактикийн судалгааны баг

* Физик химийн судалгааны баг

* Эмчилгээний хүнс, байгалийн нэгдлийн судалгааны баг

* Эрдэс, түүхий эдийн биогеотехнологи, орчны химийн хавсарсан судалгааны баг

Screenshot 2015-02-13 13.30.59

IMG_6257

IMG_6249

IMG_6250

IMG_6252

IMG_6226

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар